Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /TASS/. АНУ-ын Конгрессын завсрын сонгуультай холбоотойгоор Чикагогийн түүхий эдийн бирж (CME) дээр тус улсын хөрөнгийн зах зээлийн гол индексүүдийн 12 дугаар сарын фьючерс ханш буурсныг арилжааны мэдээлэл харууллаа.
"Nasdaq-100" индексийн фьючерс хамгийн ихээр буюу 2.05 хувиар буурч, 27 742.25 нэгжид хүрсэн байна.
Түүнчлэн АНУ-ын зах зээлийн хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг S&P 500 индексийн фьючерс 0.97 хувиар буурч, 7 528.75 нэгж, аж үйлдвэрийн гол индекс болох "Dow Jones"-ынх 0.24 хувиар буурч, 51 703 нэгж болжээ.
Арилжааны явцад "Nasdaq-100" индексийн фьючерс ханшийн уналт саарч, 27 770.5 нэгжид /1.95 хувиар буурсан/ хүрсэн бол "S&P 500" болон "Dow Jones" индексийн уналт эрчимжиж, тус бүр 1.04 хувь, 0.55 хувиар буурч, 7 523.25 болон 51 540 нэгж болсон байна.
АНУ-ын хөрөнгийн биржүүдийн үндсэн арилжаа одоогоор хаалттай байгаа бөгөөд Улаанбаатарын цагаар 22:30 цагт эхэлнэ.