Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /BBC/. Аляск дахь санал хураах байр хамгийн сүүлд хаагдсанаар АНУ-д Конгрессын завсрын сонгууль дуусаж, ВВС агентлагийн түнш болох CBS News-ийн таамаглаж буйгаар, Ардчилсан намын төлөөлөгчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонх болж, хяналтаа тогтоолоо.
Олон санал хураах байранд саналыг тоолж байгаа боловч ихэнх муж улсуудад явуулсан урьдчилсан тооллогын дүн өөрчлөгдөх магадлал бага байгаа юм.
Гринвичийн цагаар 06:00 цагийн үед авсан урьдчилсан мэдээллээр, АН-ынхан Төлөөлөгчдийн танхимд нэмэлт 24 мандат авснаар 213 суудалтай болсон бол БНН-ынхан 122 суудалтай байна. Эцсийн дүн гарахад Төлөөлөгчдийн танхимын 435 суудлаас 248 нь АН-д харьяалагдана гэсэн таамаглал байна. Түүнчлэн Сенатын 100 суудлаас 53-ыг нь АН авчээ.
Урьдчилсан тооллогоор, БНН-аас Сенатад нэр дэвшигчид намынх нь байр суурь хүчтэй байдаг хэд хэдэн муж улсад ялагдал хүлээсэн тодорхой болсон юм. Тухайлбал, АН-ынхан сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ялж байгаагүй Техас муж улсад АН-ын Жеймс Таларико ерөнхийлөгч Д.Трампын дэмжлэгийг хүлээсэн Кен Пакстоныг илт давуугаар яллаа. Мөн Мэн муж улсад АН-ын нэр дэвшигч Трой Жексон Сенатад тус муж улсыг олон жилийн турш төлөөлсөн БНН-ын Сьюзан Коллинзийг ялжээ.