Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийтийн номын сангийн үндсэн фондод ховор нандин арваад ном хадгалагдаж байдгийн нэг нь “Дөрвөн аймгийн алба тэгшитгэсэн данс” юм.
Уг номыг Засагт хан аймгийн чуулганы даргын газарт хадгалагдаж байсан бичиг баримтын дундаас олдсон эхийг үндэслэн 1962 онд хэвлүүлжээ.
Энэ нь 1797-1904 оны хооронд буюу 107 жилийн хугацаанд Халхын дөрвөн аймгийн хүн амд ногдуулж байсан олон төрлийн албан татварыг нэгтгэн харуулсан түүхэн баримт бичиг юм. Тус данс нь тухайн үеийн Монголын ард түмэн Манжийн эрхшээлийн үед хэрхэн алба татвар төлж, эдийн засгийн дарамтад байсныг харуулдаг.
Манжийн эрх баригчид Халхын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөхдөө 150 эр тутамд нэг сум байгуулж, албан татварыг эрийн тоонд үндэслэн хуваарилдаг байжээ.
Тухайлбал, XIX зууны сүүлч, XX зууны эхээр алба төлөх нэг эрд жил бүр 29 лангийн татвар ногдуулж байсан тухай уг номд тэмдэглэсэн байна.


ТӨВ: Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 жилийн ой тохиож байна
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Видео мэдээнүүд
АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой