Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ онд нийт 16164 га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 4661.4 га буюу 28.8 хувиар өссөн дүн юм.
Өөрөөр хэлбэл, 10760 га-д улаан буудай, 85 га-д арвай, 308 га-д хошуу будаа, нийт 11153 га-д үр тариа, 144 га-д төмс, 62 га-д хүнсний ногоо, 3898 га-д ногоон тэжээл, 810 га-д тосны ургамал, 96.6 га-д жимс, жимсгэнэ тариалжээ.
Энэ онд нэг га-гаас дунджаар 12.0 цн улаанбуудай хураан авах урьдчилсан баланс гарсан нь урьд оныхоос 0.5 цн-ээр илүү байна.
Аймгийн ХХААГ-аас ургац хураалтын ажил эхлэхтэй холбогдуулан газар тариалан эрхэлдэг 41 аж ахуй нэгж, 45 иргэнд ургац хураалтын бэлтгэл хангалт, чанартай ургац хураан авах, цаг агаарын байдал, хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар үр тариа 4420 га талбайгаас 4885 тн, төмс 80 га талбайгаас 914 тн, хүнсний ногоо 50 га талбайгаас 310 тн, тэжээл 1044 га талбайгаас 4074 тн, жимс, жимсгэнэ 9,7 га талбайгаас 15 тн, нийт 5646 га талбайгаас 10197 тн ургац хураан авч, ургац хураалтын явц 35 хувьтай байна.