Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нээлттэй хаалганы өдөрлөгийг 10 дугаар сарын 30-нд уламжлалтын эмч нар санаачлан зохион байгууллаа.
Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын А/77 тоот тушаалаар батлагдсан “Уламжлалт анагаах ухааны аргаар хувь хүний биеийн өвөрмөц чанарыг тодорхойлох” удирдамжийн хүрээнд явуулжээ.
Эмч нар Архангай аймгийн хэмжээнд нийт хүн амын биеийн өвөрмөц чанарыг уламжлалт анагаах ухааны аргаар тодорхойлж, хүн бүрийн онцлогт тохирсон идээ, ундаа, явдал мөрийн зөвлөмж хүргэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьжээ.
Энэ ажлыг Хотонт суманд эхлүүлж, иргэдийн биеийн өвөрмөц чанарыг тодорхойлон, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Мөн уламжлалт анагаах ухааны засал, эмийн эмчилгээний онцлог, ач холбогдол, хэрэглээг танилцуулж, энэ төрлийн тусламж, үйлчилгээний талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмлээ
Тухайлбал, Оточ манал бурхны анагаах ухааны үндсэн сургаал, хүний биеийн онцлогт тохируулан идээ, ундааг зөв сонгох талаар сургалт, мэдээлэл өгчээ.
Мөн уламжлалт анагаах ухааны засал, эмийн эмчилгээний онцлог, ач холбогдол, хэрэглээг тайлбарлаж, эм, эмнэлгийн хэрэгслийг танилцуулсан байна. Ингэснээр иргэд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломж бүрджээ.