Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

КУАЛА-ЛУМПУР, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /NHK/. Ази тивийн хөл бөмбөгийн холбоо (AFC) бүс нутгийн мөргөлдөөний улмаас Саудын Арабын аюулгүй байдлын нөхцөл байдал муудсантай холбогдуулан тус улсад болох Азийн цомын тэмцээнийг бараг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ.
2027 оны нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан уг тэмцээнийг 2027 оны 12 дугаар сарын 23-наас 2028 оны нэгдүгээр сарын 21-ний хооронд явуулахаар болсныг AFC мэдээлсэн байна.
Тус холбооны мэдэгдэлд дурдсанаар, онцгой нөхцөл байдал үүссэн учир тэмцээнийг анх төлөвлөсөн хугацаанд зохион байгуулах боломжгүй болсон бөгөөд оролцогч багууд, албаны хүмүүс, үзэгчид болон бусад талуудын аюулгүй байдлыг хангах үүднээс тэмцээнийг хойшлуулжээ.
Түүнчлэн тэмцээнийг амжилттай зохион байгуулахын зэрэгцээ хугацаа өөрчлөгдсөнөөс үүдэх сөрөг нөлөөллийг аль болох багасгахын төлөө бүх хүчээ дайчлахаа илэрхийлсэн байна.
Саудын Араб болон хөрш Йемен дэх засгийн газрыг эсэргүүцэгч хусит босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа нь тэмцээнийг аюулгүй зохион байгуулахад хүндрэл учруулж болзошгүй байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ.