Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хэлний бодлогын үндэсний салбар зөвлөлөөс төрийн байгууллагын албан хаагчдын дунд үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой “Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлье” уралдаан зохион байгууллаа.
Уралдаанаар албан хаагчдын монгол бичгээр уншиж, бичих мэдлэг, чадварыг сорихын зэрэгцээ үндэсний бичгээ өдөр тутмын амьдрал, албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх дадлыг төлөвшүүлэхийг зорьжээ.
Нийт зургаан баг оролцож, мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөнөөс “Таван эрдэнэ” баг тэргүүлж, “Энэрэл” баг хоёрдугаар байр, “Үндэсний бахархал” баг гуравдугаар байр эзэллээ.
Тэргүүлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, бусад оролцогч багт мөнгөн шагнал гардуулсан байна.
Толбо сумын удирдлагууд цаашид монгол хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон талт ажил өрнүүлэхээ илэрхийллээ.






АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой
Улс төр
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна
Монгол мэдээ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна