Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

МОСКВА, 2026 оны аравдугаар сарын 30 /TASS/. Криптовалютын зах зээлд үнэлгээгээрээ тэргүүлдэг Биткоин болон Этереумийн ханш 5 гаруй хувиар огцом унасан хэдий ч уналтын эрч саарсныг Бинанс криптовалютын биржийн мэдээлэл харуулжээ.
Тус биржийн мэдээллээс үзвэл, Биткоины ханш 5.49 хувиар буурч, 76.760 ам.долларт хүрсэн бол Этереумийн ханш 6.46 хувиар унаж, 2.205 ам.доллар болжээ. Гэсэн хэдий ч Биткоины ханшийн уналт саарч, 3 хувиар буурсан үзүүлэлттэйгээр 77.477 ам.доллар болсон бол Этереумийнх 3.9 хувиар буурч, 2.216 ам.долларт хүрсэн байна.
Өмнө нь Бинанс криптовалютын биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Чанпэн Жао тус платформ хакеруудын халдлагад өртсөн байж болзошгүй гэж мэдэгджээ.