Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойд Бүгд Найрамдах Турк Улсын мэдээллийн Анадолу агентлагаас мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.
Мэндчилгээнд:
Эрхэм хүндэт Х.Энх-Орших Танаа,
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэргэжил нэгт эрхэм хүндэт нөхөд та бүхэнд,
Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын мэдээллийн "Анадолу" агентлагийн нэрийн өмнөөс танай агентлагийн тань түүхт 105 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн халуун баяр хүргэе! Мэдээллийн салбарт 105 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулна гэдэг бол түүхэн чухал үйл явдал юм. Он удаан жилийн түүх, уламжлалтай мэдээллийн агентлагийн хувьд "Анадолу" агентлагийн хамт олон танай агентлагийн энэхүү баярт мөчийг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.
МОНЦАМЭ агентлаг Монгол Улсынхаа төдийгүй олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа бэхжүүлж, бүс нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны холбоог удирдахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Түүнчлэн МОНЦАМЭ бол Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага буюу ОАНА-гийн нэр хүндтэй гишүүн юм.
МОНЦАМЭ, “Анадолу” агентлаг хоорондын бүтээлч, ажил хэрэгч хоёр талын болон олон талт хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Мөн бидний энэхүү олон жилийн хамтын ажиллагаа хоёр орны харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байх болно. Танд болон МОНЦАМЭ агентлагийн хамт олны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе! хэмээжээ.