Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /АNADOLU/. Бахрейн улсын нийслэл Манама хотод болсон Персийн булангийн Арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдааны үеэр бүс нутгийн 6 улсыг холбох төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулах тухай ерөнхий гэрээнд гарын үсэг зуржээ.
Гарын үсэг зурах ёслол Тээвэр, холбооны сайд нарын хорооны 31 дүгээр хуралдааны үеэр болсон байна. Бахрейны Тээвэр, холбооны сайд Абдалла бин Ахмед Аль Халифа мэдэгдэхдээ, Ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан нь төслийн эрх зүйн болон норматив үндэслэлийг боловсруулж дуусгах, түүнчлэн Зөвлөлийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа, интеграцийг бэхжүүлэхэд чиглэсэн стратегийн алхам мөн гэлээ.
Төмөр замын төсөл нь хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхээ гадна бараа бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэхэд чухал ач холбогдолтой.
Бүс нутаг болон олон улсад үүссэн нөхцөл байдлын улмаас тээврийн салбарт тулгарч буй сорилтуудын талаар Аль Халифа хэлэхдээ, тээврийн сүлжээний интеграц нь Персийн буланд эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн элементүүдийн нэг мөн гэдгийг онцлов.
Хуралдааны явцад Саудын Араб ба Катарын хооронд харилцан ойлголцлын хоёр санамж бичигт гарын үсэг зуржээ. Эдгээр баримт бичиг нь төмөр замын салбарт хамтран ажиллах, туршлага солилцох асуудлуудыг хамарч байна.
Уулзалтын үеэр төмөр замын төслөөс гадна олон улсын авто тээврийн нэгдсэн системийг бий болгох, далайн тээврийн норматив бааз суурийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцжээ.

ТӨВ: Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 жилийн ой тохиож байна
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Эдийн засаг
“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: Хятадын иргэн 11 юаниар орон сууц худалдан авчээ