Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Булган аймгийн 65 жилийн түүхтэй “Жаргалант” хүүхдийн зуслангийн шинэ “Жаргалант хотхон”-ы барилгын ажил дуусаж, улсын комисс ашиглалтад хүлээн авчээ.
Нэг ээлждээ 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус хотхоны барилга байгууламжийн зураг төсөл, барилгын чанар, аюулгүй байдал, инженерийн шугам сүлжээ нь холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагыг хангасан гэж улсын комисс дүгнэсэн байна.
Мөн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх Өмч хамгааллын байнгын зөвлөл шинэ барилга байгууламжийг хүлээн авч, цаашдын ашиглалт, хамгаалалтыг хариуцах байгууллагад шилжүүлжээ.
“Жаргалант” зуслан өмнө нь нэг ээлжиндээ 100-150 хүүхэд хүлээн авч, энэ оны зуны амралтаар есөн ээлжид нийт 900 орчим хүүхэд амраасан байна.
Шинэ хотхон ашиглалтад орсноор хүүхдүүдийг амраах орчин нөхцөл сайжирч, ирэх зунаас 60 хүүхдийг нэг ээлжид хүлээн авах боломжтой болжээ.
