Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл цуглаж, салбарын ололт амжилт, цаашдын хөгжлийн талаар санал солилцжээ.

Энэ үеэр Булган аймгийн “Жаргалант” зуслангийн захирал асан С.Бооройг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Тэрбээр хүүхдийн хөгжил, төлөвшил, сайн сайхны төлөө олон жил үр бүтээлтэй ажилласнаа төрдөө үнэлүүлсэн байна.

Мөн Булган аймгийн “Жаргалант” зуслан улсын хэмжээнд “Хүүхдэд ээлтэй шилдэг зургаан зуслан”-гийн нэгээр шалгарч, талархал хүртжээ.
Тус зуслан хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа түр зогсоосон ч 2024 оноос дахин сэргээж, хүүхэд багачуудыг амраах, тэдний бие даах чадвар, харилцаа, хамт олонч зан чанарыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
“Жаргалант” зуслан нэг ээлждээ 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 2026 оны зуны амралтын хугацаанд нийт 900 хүүхэд амраажээ. Зуслангийн үйл ажиллагаа нь хүүхдүүдийг зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, бие даах чадвараа хөгжүүлэх, мартагдашгүй дурсамж бүтээх боломжийг бүрдүүлсэн байна.

ТӨВ: Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 жилийн ой тохиож байна
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав