Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган. 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Булган, Орхон аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр туршлага солилцлоо.
Уулзалтаар Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хүүхдийн оролцооны өнөөгийн байдал, Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, хоёр аймгийн төлөөлөгчид санал бодлоо хуваалцав.
Энэ үеэр Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга С.Оюунзаяа нар хүүхдийн үзэл бодол, санал санаачилгыг сонсож, нийгмийн амьдралд оролцох боломжийг нь нэмэгдүүлэх, шийдвэр гаргах үйл явцад хүүхдийн дуу хоолойг хүргэхийн чухлыг онцоллоо.
Мөн Орхон аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүд Булган аймгийн Музей, “Эв нэгдэл” Их цагаан суваргатай танилцаж, орон нутгийн түүх, соёлын өвийн талаар мэдлэгээ нэмэгдүүлжээ.
Уулзалтыг Булган аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Пүрэв-Очирын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд аймгийн Музей, “Эв нэгдэл” Их цагаан суваргын хамт олон хамтран ажилласан байна.

Орхон аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүдээ угтан авлаа

Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга нар оролцлоо

Зөвлөлийн гишүүд урлагийн тоглолт үзлээ

Булган аймгийн хүүхдийн оролцооны байгууллагын гишүүд

Орхон аймгийн хүүхдийн оролцооны байгууллагын гишүүд


Булган аймгийн Орон нутаг судлах музейд

Эв нэгдлийн их цагаан суваргад
