Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн 36 иргэн төрийн дээд одон, медаль хүртлээ.
Шагнал гардуулах ёслолд аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, Засаг дарга Д.Пүрэв-Очир, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал нар оролцож, шагналыг гардуулсан юм.
Аймгийн 16 сум, нэг тосгоны төр, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, ахмад настнууд төрийн дээд шагнал хүртэв.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Хишиг-Өндөр сумын ахмад багш Цамбын Мягмарсүрэн
Баян-Агт сумын малчин Намнангийн Уламбаяр
Орхон сумын иргэн Сүрэнхүүгийн Дэмчиг
Алтан гадас одонгоор:
Булган сумын ахмад настан Дэндэвийн Мягмарсүрэн, Гомбодоржийн Норжинсүрэн, Ойдовын Дашдаваа, Доржийн Жанчив, Ванчигсүрэнгийн Шүрэнчимэг, Жамъянжавын Энхтуяа, Батхүүгийн Оюунгэрэл, иргэн Перлэйн Хишигдаваа, ЕБС-ийн II сургуулийн ахмад багш Гомбосүрэнгийн Батжаргал
Хишиг-Өндөр сумын ахмад настан Бавуугийн Рэнцэн, Цэдэвийн Цолмон, Цэдэндамбын Лхагва, иргэн Дамбийжанцангийн Чимэдцэеэ
Баян-Агт сумын ахмад настан Шаравын Санжаасүрэн, Ягчаагийн Буянт, малчин Намнангийн Жаргалсайхан
Орхон сумын ахмад настан Дагвын Цэрэнбалжид, иргэн Түндэвийн Галбадрах
Хангал сумын малчин Гунаажавын Хандаа, иргэн Авирын Билгээ
Рашаант сумын иргэн Мартын Ганболд, сумын ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Чулуунхүүгийн Цэрэннадмид
Дашинчилэн сумын ахмад настан Жигжидийн Шагдарсүрэн
Могод сумын ахмад настан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн
Сэлэнгэ сумын ахмад настан Тантангийн Дамдинсүрэн
Бугат сумын иргэн Дамдинсүрэнгийн Цэдэнбал
Хутаг-Өндөр сумын иргэн Баянмөнхийн Бямбасүрэн
Тэшиг сумын иргэн Гомбын Ноовой
Бүрэгхангай сумын ИТХ-ын дарга Нацагийн Эрхэмбаяр
Хялганат тосгоны ахмад настан Ойдовын Баасандамба
Аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Сүрэнхорын Амар, ажилтан Цэндийн Мөнхжаргал
Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Гонгоржавын Хишигбаяр нар тус тус шагнууллаа.
Монгол төрийн дээд шагнал нь эх орон, ард түмнийхээ хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлийг нь төрөөс үнэлж буй хүндэтгэлийн илэрхийлэл юм.



Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
Видео мэдээнүүд
АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой