Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh
.jpeg)
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэн 40000 болон 80000 тонн зэсийн баяжмалын форвард хэлцлүүдийг зарлалаа.
Өчигдөр 15:00 цагийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 хувиас багагүй молибдены агуулгатай 520 тонн баяжмалыг амжилттай арилжаалсан байна. Дуудах үе нийт 23 минут үргэлжилсэн бөгөөд үр дүнд нь тонн тутмын үнэ 28267 ам.доллароос 33567 ам.доллар хүртэл өссөн бөгөөд 18.75 хувиар өсөж хаагджээ. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нь ил тод үнэ тогтолт, өрсөлдөөнт орчин бүрдүүлж, зах зээлийн бодит үнэлгээг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
Монголын хөрөнгийн бирж нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, 2026 онд “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-ыг шинээр боловсруулан батлуулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар өнгөрсөн есдүгээр сард анх удаа биржээр молибдены баяжмал арилжаалсан билээ.