Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /AFP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын завсрын сонгуулийн дүнгээр хоёр танхимд хоёуланд нь хяналтаа тогтоох төлөвтэй байгаа Ардчилсан намынханд баяр хүргэжээ.
“Тэд үүнийг 11 жилийн турш хүсэж, эцэст нь зорилгодоо хүрлээ. Гэхдээ би үүнийг өөрт минь өгсөн цохилт гэж үзэхгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна.
“Ардчилсан намынханд баяр хүргэе. Тэд сайн ажиллалаа” хэмээн Дональд Трамп хэлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Бүгд найрамдах намын ялагдалд өөрийнх нь үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хэдий ч Ирантай хийж буй дайн тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгээгүй байна. Уг дайн болон түүнээс үүдэн газрын тосны үнэ өссөнд сонгогчид ихээхэн дургүйцэж байсныг олон нийтийн санал асуулгуудын дүн харуулжээ.
Түүнчлэн Д.Трамп Ардчилсан намынхантай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч өөрийнх нь таашаахгүй хуулийн төслүүдэд хориг тавих эрхээ ашиглаж магадгүй гэдгээ анхааруулсан байна. “Тэд өөрсдийнх нь таашаалд нийцсэн 50 хуулийн төсөл өргөн барьж болно. Харин би тэдгээрийг нь “ХОРИГ” гэсэн гоёмсог тамга дарж буцаана” гэж Д.Трамп хэлжээ.