Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимыг түүхийн дурсгалт газар болгох тухай захирамжид гарын үсэг зуржээ. Ингэснээр АНУ-ын дараагийн засаг захиргаанууд тус танхимд ихээхэн хэмжээний засвар, шинэчлэл хийхдээ Конгрессын зөвшөөрөл авах шаардлагатай болох аж.
“Энэ бол Зууван танхим болон Цагаан ордонд засгийн газрын хурал хийдэг танхимд хамаарна. Эдгээр нь маш чухал өрөө тасалгааннууд юм. Тиймээс би тэдгээрийг олон зууны турш түүхийн дурсгалт газарт тооцох баримт бичигт гарын үсэг зурна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ. “Баримт бичгийг боловсруулж, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болсны дараа хэн ч, хэзээ ч эдгээр гайхалтай танхимыг сүйтгэж, өөрчилж чадахгүй” гэж тэрбээр нэмж дурдсан байна.
Өөрийнх нь баталсан арга хэмжээ Конгрессоор мөн дэмжигдэх ёстой гэдгийг Д.Трамп тайлбарласан байна. "Конгрессын зөвшөөрөлгүйгээр дорвитой өөрчлөлт хийх бломжгүй болно" хэмээн тэрбээр онцлоод "Бид үүнийг одоо байгаагаар нь үлдээнэ" гэж нэмж хэлжээ.
Д.Трампын засаг захиргааны үед Зууван танхимын дотоод заслыг ихээхэн шинэчилж, алтан чимэглэлүүд нэмсэн байна.