Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сенегалын Дакар хотод үргэлжилж буй залуучуудын IV олимпын элсний бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Э.Анужин хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогт Хорватын Эмануэла Радос, Сенегалийн Мери Манга нарыг 3:0, АНУ-ын Алея Апостолыг 4:0-ээр хожсон ч хагас шигшээд Доминиканы Йолани Валериод 1:3-аар дийлдэв. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Египетийн тамирчин Малак Абдельгалилийг 6:2-оор хожсоноор шагналын тавцанд зогсох эрхтэй болж, Дакар хотод төрийн далбаагаа мандуулжээ.
Э.Анужингийн хувьд чөлөөт бөхийн спортоор зургаан жил хичээллэж байгаа бөгөөд өсвөр, залуучуудын УАШТ-д түрүүлэхээс гадна 2026 оны өсвөрийн ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Түүний хувьд 2010 оноос хойш залуучуудын олимпод оролцсон Монголын тамирчдын 10 медалийг авч байгаа нь энэ. Дэлхийн 206 орон оролцож буй энэхүү наадамд Монголын баг хоёр хүрэл медальтайгаар 62 дугаар байрт жагсаж байна.
Сонирхолтой нь, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 2010 онд Б.Батцэцэг алт, 2014 онд М.Дөлгөөн мөнгө, 2026 онд Э.Анужин хүрэл медаль хүртсэн бөгөөд Налайх дүүргийн дасгалжуулагч Д.Мөнхбаярын шавь юм. Үүнээс гадна 2018 онд Т.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байв.





Гэрэл зургийг Д.Нямбилэг