Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 17 дугаар сургууль сурагчдын ирц бүртгэх, хоолны захиалга хийх дижитал ухаалаг систем нэвтрүүлсэн нь аймгийн хэмжээнд анхных болжээ.
Тус сургууль 2026-2027 оны хичээлийн жилээс сурагч бүрд дижитал үнэмлэх олгож, ирцийн бүртгэл болон хоол үйлдвэрлэлийн системд ашиглаж эхэлсэн байна. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сургуульд ирсэн, явсан цагийг гар утсандаа зурвасаар хүлээн авахаас гадна системээр дамжуулан санхүүгийн хэрэглээг нь хянах боломжтой болжээ.
Энэ хичээлийн жилд тус сургуульд 3360 сурагч суралцаж байгаа бөгөөд нэг ээлжид 1800 гаруй хүүхэд хичээллэдэг. Сурагчдын ирцийг шуурхай бүртгэж, хоолны захиалгыг зохицуулах зорилгоор бүртгэлийн төхөөрөмжийг зургаан цэгт, хоолны захиалгын төхөөрөмжийг хоёр байршилд байршуулсан байна.
Цаашид сургуулийн захиргаа дижитал системээ өргөжүүлж, номын сангийн үйлчилгээг цахимжуулахаар төлөвлөжээ.
