Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Япон Улсын Шизуока мужийн дэд амбан захирагч орлогч Цукамото Хидэцүна тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Дорноговь аймагт зочиллоо.
Тэд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нартай уулзан хоёр талын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 15 жилийн түүхэн замналыг эргэн дурсаж, өнгөрсөн хугацаанд бий болгосон ололт амжилт хийгээд цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг аймгийн ЗДТГ-т дэлгэсэн байв.
Өнөө жил Дорноговь аймаг Япон Улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны 15 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд аймаг, муж хооронд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлж төрийн алба хаагчдыг дахин сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж байснаас гадна боловсролын салбарт “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн нийт 560 гаруй сурагчийг хамруулжээ.
Өөрөөр хэлбэл, говь нутгийн хүүхэд
багачууд Японы Шизуока мужид аялж япон орны хөгжил дэвшил, соёл урлаг, ерөнхий
боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бол арлын орны хүүхдүүд говь нутагт ирж Монголын түүх, соёлын өв уламжлалтай танилцаж, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн зусланд зочилж боловсрол, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцож
байсан юм.

ДОРНОГОВЬ: “Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав