Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сарын 10-нд Турк Улсын Истанбул хотод болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хатанбулаг сумын уугуул, пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер Э.Нанзаддорж хүрэл медаль хүртлээ.
Тэрээр 59 кг-ын жинд цээж шахалтын төрөлд 185 кг шахаж хүрэл медалийн эзэн болсон юм. Э.Нанзаддорж 2020 оноос пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байв.
Мөн 2023 оны 11 дүгээр сард Литва Улсад болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медалийн эзэн болсон байна.
Тэрээр 2025 оны 12 дугаар сард Турк Улсын Истанбул хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож штанктай суултын төрөлд 250 кг, хэвтээ шахалтаар 175 кг, газраас таталтаар 242.5 кг өргөж, нийлбэр дүнгээр 667.5 кг-ын амжилтаар Ази тивийн аварга болж байжээ.
