Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер Э.Нанзаддорж энэ оны 11 дүгээр сард Турк Улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жинд өрсөлдөх эрхээ авчээ. Тэрбээр тус жингийн дэлхийн тамирчдын чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Э.Нанзаддорж 2020 оноос пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртэж байсан юм.
Хамгийн сүүлд 2025 оны 12 дугаар сард Турк Улсын Истанбул хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дөрвөн алтан медаль хүртсэн байна. Тодруулбал, штанктай суултын төрөлд 250 кг, хэвтээ шахалтаар 175 кг, газраас таталтаар 242.5 кг өргөж, нийлбэр дүнгээр 667.5 кг-ын амжилтаар Ази тивийн аварга болж байв.
