Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дорнын говийн хөг эгшиг аялгуу урлаачид, утга уянга, уран үгсийн авьяастнууд, зураачид, амьдралыг гэрэл сүүдрээр өгүүлдэг гэрэл зурагчдын хамтарсан “Урланд ирсэн намар-4” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр аймгийн Музей сургалт, судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд болсон билээ.
Өмнөх жилүүдийн үзэсгэлэнд дан ганц зураачид, эсвэл гэрэл зурагчид яруу найрагчдын хамтарсан бүтээлийг олонд хүргэдэг байсан бол энэ удаа хөгжмийн зохиолчид, зураачид, яруу найрагчид, гэрэл зурагчид оролцож өөрсдийн бүтээл туурвилаа олон нийтэд дэлгэсэн нь үзэсгэлэнгийн цар хүрээг нэмэгдүүлжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлчдийн дөрвөн холбооны нийт 32 уран бүтээлийг дэлгэсэн байна.
Тухайлбал, барималч Б.Түвшинтөр Монголын домогт хурдан хүлэг, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Х.Сүрэнхорын төрийн наадамд түрүүлсэн алдарт хээр азарганы толгойг холимог техникийн хосолсон аргаар бүтээжээ.