Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлд шинээр барьж буй дулааны V цахилгаан станц төслийн гүйцэтгэл 44, үүнээс барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.
Одоогоор зуух, турбин, яндан, бусад үндсэн байгууламжийн суурийг дуусгаж, захиргааны болон туслах барилгын суурийг хийж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Үндсэн барилгын суурийг энэ онд дуусгахаар төлөвлөн, талбайд 420 гаруй инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизмыг ажиллуулж байна.
Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан үйлдвэрлэж, 270 МВт-ыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм. Мөн нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах стратегийн ач холбогдолтой. Ийнхүү нийслэлийн дулаан, цахилгаан үйлдвэрлэх дотоодын эх үүсвэр нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед одоо ажиллаж буй станцуудын ачааллыг хуваалцах юм.
Дулааны V цахилгаан станцад Багануур, Шивээ-Овоо, Бөөрөлжүүт зэрэг ордын хүхэр багатай хүрэн нүүрсийг ашиглах бөгөөд утааны хийг шүүх, хорт бодисын ялгарлыг багасгах тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөжээ.