Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотын “Барыс арена”-д үргэлжилж буй сонгомол, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчдын анхны медалийг эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан авчирлаа.
Тэрбээр эхний тойрогт ОХУ-ын бөх Марииа Силинаг 11:2-оор буулган авсан ч шөвгийн 8-д Энэтхэгийн залуу од Кажалд ялагдсан. Улмаар Энэтхэгийн тамирчин Кажал финалд шалгарсан учраас манай бөх дагах барилдаанд Литвийн Камиле Гаукайтег цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов. Хүрэл медалийн медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт Киргизийн Айпери Медет Кизыг 4:1-ээр хожсоноор дэлхийн хошой медальтан боллоо. Э.Даваанасан өмнө нь ДАШТ-д 72 кг-д мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа дээд жин болох 76 кг-д хүрэл медаль хүртэв.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 59, эрэгтэйчүүдийн 65, 97 кг-ын жингийн барилдаантай. 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг Хойд Солонгосын Ох Кён-Рёнтой таарсан бол 59 кг-д Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөв. Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн Вазген Теванянтай, 97 кг-д Т.Дэмчигдорж Туркийн Алперен Токгозтой хүч сорино.








