Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил тус улсын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартан Бриенснтэй энэ сарын 3-нд уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, хөдөө ахуй, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын үр дүнгээр тохирсон арга хэмжээ, хамтарсан төслүүд урагшилж байгааг тэмдэглэв.
Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийг францын талаас Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартан Бриенс даргалах болсонтой холбогдуулан ээлжит хуралдааныг зохион байгуулах талаар ярилцав гэж ГХЯ-наас мэдээллээ.