Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Суурин газарт мотоциклийн хөдөлгөөнийг 2027 оны гуравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хориглолоо.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2026 оны аравдугаар сарын 27-ны өдрийн А/330 дугаар захирамжаар аймаг, сумдын суурин газарт мотоциклийн хөдөлгөөнийг 2027 оны гуравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хориглолоо.
Энэхүү шийдвэрийг цас орж халтиргаа гулгаа үүсэх учир хүний эрүүл мэнд, амь насанд учирч болзошгүй осол гэмтлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргажээ.
Захирамжийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдал, сэрэмжлүүлэг хүргэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.