Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг цахим системээр дамжуулан зөвшөөрөл шийдвэрлэсэн үзүүлэлтээрээ аймгуудаас тэргүүлжээ.
Тодруулбал, энэ оны арваннэгдүгээр сарын 6-ны байдлаар тус аймаг “License.mn” цахим системээр дамжуулан нийт 4764 энгийн болон тусгай зөвшөөрөл, мэдэгдлийг шийдвэрлэсэн нь орон нутгийн хэмжээнд цахимаар шийдвэрлэсэн нийт зөвшөөрлийн 43.9 хувийг эзэлж байна.
Шийдвэрлэсэн зөвшөөрлийг төрлөөр нь ангилбал, 4501 буюу 94.5 хувь нь энгийн зөвшөөрөл, 256 буюу 5.4 хувь нь тусгай зөвшөөрөл, долоо буюу 0.1 хувь нь мэдэгдэл байна.
Зөвшөөрлийн төлөвийг авч үзвэл, 4595 нь хүчинтэй, 150-ынх нь хугацаа дууссан, 17-г нь цуцалсан бөгөөд хоёр мэдэгдэл илгээсэн байна.
Байгууллагаар нь авч үзвэл, аймгийн Засаг даргын Тамгын газар 4547, Эрүүл мэндийн газар 103, Боловсролын газар 62, Эрчим хүчний зохицуулах зөвлөл 52 зөвшөөрлийг тус тус шийдвэрлэсэн байна.
Ийнхүү Говь-Алтай аймаг зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр аймгуудаас тэргүүлж байна.