Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол орны зүүн хэсгээр өнөөдөр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүйг ЦУОШГ-аас мэдээллээ.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-7, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1+4, бусад нутгаар +5+10 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +2+4 градус дулаан байх юм.