Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 105 жилийн ойг тохиолдуулан Исламын Бүгд Найрамдах Иран Улсын мэдээллийн ИРНА /IRNA/ агентлагаас мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд:
МОНЦАМЭ агентлагийн эрхэм хүндэт хамт олон, анд нөхөд өө!
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын албан ёсны мэдээллийн агентлаг ИРНА-гийн нэрийн өмнөөс МОНЦАМЭ агентлаг үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлэхэд таатай байна.
Сэтгүүл зүйн салбарт зуу гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, олон нийтэд үйлчлэх, үнэн зөв, шуурхай мэдээлэл хүргэх эрхэм үүргээ тууштай биелүүлж ирсэн нь бахархам том амжилт билээ. Өнгөрсөн 105 жилийн хугацаанд МОНЦАМЭ агентлаг олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх, түүхэн үйл явдлуудыг баримтжуулан үлдээх, Монгол Улс болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдал, хөгжил өөрчлөлтийн талаарх ойлголт, мэдлэгийг тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
ИРНА агентлагийн хамт олон бид Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай тогтоосон харилцаа маань хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэлд тулгуурлан хөгжиж ирснийг өндрөөр үнэлдэг. Түүнчлэн МОНЦАМЭ агентлаг Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага буюу ОАНА-гийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож ирснийг өндрөөр үнэлдэг билээ.
Түүхт ойгоо тэмдэглэж буй танай хамт олны цаашдын ажил үйлсэд улам их амжилт, шинэ ололтуудыг хүсэн ерөөе!
Ирэх он жилүүд олон нийтэд үйлчлэх эрхэм зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, сэтгүүл зүйн мэргэжлийн өндөр стандартыг эрхэмлэн сахих, улс орон, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх шинэ боломжуудыг та бүхэнд авчрах болтугай.
Энэхүү түүхэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан бидний чин сэтгэлийн баярын мэндчилгээг хүлээн авна уу хэмээсэн байна.

ӨМНӨГОВЬ: Хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих “баяртай-3” төсөл өмнөговь аймагт хэрэгжинэ
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав