Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

МАДРИД, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /ТАСС/. “Тенерифе” багийн довтлогч Хесус де Мигель нас барсантай холбогдуулан Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбоо /RFEF/ тус байгууллагын ивээл дор болдог бүх тэмцээнийг 11 дүгээр сарын 6 хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргажээ.
Өмнө нь тус холбоо энэ сарын 3-ны өдөр болох байсан Испанийн цомын тэмцээний бүх тоглолтыг цуцалсан юм.
“Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх үүднээс Эзэн хааны хөл бөмбөгийн холбоо бүх тоглолтыг 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулж байна” гэж тус холбооны мэдэгдэлд дурджээ.
Испанийн аварга шалгаруулах тэмцээний II дивизионы тоглолтын үеэр “Тенерифе” багийн довтлогч Хесус де Мигель “Андорра” багийн хаалгач Хесус Овоно-той мөргөлдсөний улмаас ухаан алдан унасан байна. Түүнд яаралтай тусламж үзүүлсний дараа эмнэлэгт хүргэсэн боловч мягмар гарагт зүрх нь зогсжээ.
30 настай де Мигель 2025 оны зунаас “Тенерифе” багт тоглож байв.