Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /РИА Новости/. Олимпын хошой аварга, Америкийн усанд сэлэгч Кейт Дугласс 25 м-ийн усан санд болсон тэмцээний үеэр 100 м-ийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр АНУ-ын Уэстмонт хотод болсон тэмцээний явцад 100 м-ийн зайг 49.64 секундэд сэлж туулсан байна. Ингэснээр Торонто хотод Дэлхийн цомын тэмцээний үеэр өөрийн тогтоосон 49.93 секундийн амжилтыг эвдлээ.
Өдгөө 24 настай Дугласс Парисын Олимпоос хоёр алтан медаль, хоёр мөнгөн медаль, мөн Токиогийн Олимпоос нэг хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр дэлхийн 18 удаагийн аварга бөгөөд үүнээс 25 м-ийн усан санд 11 удаа ДАШТ-д түрүүлсэн байна.