Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа. Тус ажлын гүйцэтгэгчээр "Хүслэнт бүтээмж" ХХК шалгарч хугацаанд нь хийж гүйцэтгэсэн байна.
Мөрөн суманд 2025-2026 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 14.1 км авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж төв 4 замын уулзварыг өргөтгөх бүтээн байгуулалтын ажлыг “Хүслэнт бүтээмж" ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Хөвсгөл аймаг энэ оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жил болгон зарлаж 64 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 14 МВт-ын хүчин чадалтай дулааны станц барих, Зүүн Мөрөн хорооллын 77 га газарт 235 барилга, орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн 35кВ дэд станц, Мөрөн сумын дөрвөн замын уулзварыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж Мөрөн сумын Хилэнтийн гүүр хүртэлх авто замыг хатуу хучилттай болголоо.
Хөвсгөл аймаг 2024-2028 оны хооронд 208 тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Энэ 4 жилийн хугацаанд нийт 25 км авто зам барихаар төлөвлөжээ.
