Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ЧЭНДУ, 2026 оны аравнэгдүгээр сарын 4 /Xinhua/. Хятадад хүний асаргаанд үржүүлж буй аварга хулсны баавгайн тоо толгой 830-д хүрч, генетикийн олон янз байдал нь тасралтгүй сайжирч байгааг тус улсын Ойн аж ахуй, бэлчээрийн газрын дэд дарга Ли Юньцин мэдэгджээ.
Тэрбээр БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн төв Чэндү хотод болж буй “Global Panda Partners 2026” олон улсын бага хурлын үеэр энэ талаар мэдээлсэн байна. Ли Юньциний хэлснээр, экологийн зурвасууд байгуулснаар тус тусдаа байсан 13 бүлэг хулсны баавгайн амьдрах орчныг хооронд нь холбож, хулсны баавгайнууд нутагших нэгэн цогц нөхцөл бүрджээ.
Эдгээр экологийн зурваст аварга хулсны баавгай болон бусад зэрлэг амьтдын хөдөлгөөн 150 гаруй удаа ажиглагджээ. Хулсны баавгайнууд амьдрах орчны хооронд чөлөөтэй шилжин явж, үржилд орох хосоо олох нөхцөл сайжирсан байна.
Энэ онд хулсны баавгайг хамгаалах, судлах чиглэлээр олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа эхэлсний 30 жилийн ой тохиож байгааг Ли Юньцин онцолжээ. Энэ хугацаанд Хятад улс 20 орны 26 байгууллагатай хамтран ажилласны үр дүнд гадаадын улс орнуудад 69 панда нутагшуулж, 73 бамбаруушийг амжилттай үржүүлэн бойжуулсан байна. Мөн дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн аварга хулсны баавгайг үзэж сонирхжээ.