Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооноос арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгийн банцүкэг албан ёсоор зарлажээ.
Сумогийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил макүүчид эргэн ирсэн бол Дэванорюү Т.Тэмүүлэн, Кёкүкайюү Ш.Далайбаатар нар дээд зиндаанд анх удаа барилдахаар болов. 42 насандаа дээд зиндаанд дэвшсэн нь сумо бөхийн түүхэнд макүүчид дэвшсэн хамгийн ахмад бөх боллоо. Дээд зиндаанд 101 башё барилдаж байгаа нь түүхэнд гуравт эрэмбэлэгдэх амжилт юм. Харин Дэванорюү Т.Тэмүүлэн, Кёкүкайюү Ш.Далайбаатар нар Монголоос төрсөн 34, 35 дахь маэгашира болж байна.
74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, Киришима Б.Лхагвасүрэн нараар магнайлуулсан Монголын есөн бөх дээд зиндаанд барилдахаар банцүкэд бичигджээ. Түүнчлэн жюүрёог зиндаанд монгол бөхчүүд тэргүүлэх нь ээ. “Исэгэхама” дэвжээний Асахифүжи Б.Очирсайхан таван башёгийн дараа жюүрёод дэвшсэн байна. Монголоос нийт 24 бөх таван зиндаанд барилдахаар банцүкэд жагсав.
Банцүкэд 593 бөх жагссан бөгөөд долоон тэмцээн дараалан сумочдын тоо 600-д хүрсэнгүй. Асахифүжи жюүрёод дэвшсэнээр “Исэгахама” дэвжээ 10 цолтой бөхтэй боллоо. Үүнээс долоо нь дээд зиндаанд, гурав нь жюүрёод барилдах юм. Нэг дэвжээ 10 цолтой бөхтэй болж байгаа нь 1996 оны Фүтагояма дэвжээнээс хойш анх удаа тохиолдож байгаа ажээ.
Банцүкэг танилцуулъя.
Оносато ёкозүна Хоошёорюү
Аонишики озэки Котозакүра
Киришима озэки
Фүжинокава сэкивакэ Атамифүжи
Чүраноүми комүсүби Ёшинофүжи
Асанояма маэгашира 1 Фүжирюога
Үра М-2 Фүжисейүн
Такаясү М-3 Хакүнофүжи
Такерүфүжи М-4 Дайейшёо
Хирадоүми М-5 Гонояма
Котошохо М-6 Котоейхо
Вакаматохарү М-7 Кинбозан
Роога М-8 Нишикифүжи
Оошёома М-9 Асакорюү
Шиши М-10 Оохо
Таканошо М-11 Асахакүрюү
Ичияамамото М-12 Аби
Тошинофүжи М-13 Асасүйрюү
Токихаяатэ М-14 Дэванорюү
Тамаваши М-15 Китановака
Арашифүжи М-16 Кёкүкайюү
Дайсейзан М-17
Монгол бөхчүүд
Макүүчи зиндаа
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн
Озэки Киришима Б.Лхагвасүрэн
М-8 Роога А.Амарсанаа
М-9 Оошёома П.Дэлгэрбаяр
М-11 Асахакүрюү Р.Жамъянтогтох
М-13 Тошинофүжи Ө.Дэмиджамц
М-14 Дэванорюү Т.Тэмүүлэн
М-15 Тамаваши Б.Мөнх-Оргил
М-Б-16 Кёкүкайюү Ш.Далайбаатар
Жюүрёо зиндаа
З-1 Чиёошома Г.Мөнхсайхан
Б-1 Онокацү Б.Чойжилсүрэн
З-12 Асахифүжи Б.Очирсайхан
Б-12 Тамашохо Э.Энхманлай
Макүшита зиндаа
Б-1 Тэншёояма Г.Отгонбат
З-13 Хокүтэнкай Г.Сүхбат
З-25 Тацүбаяма М.Буянтогтох
З-39 Тэнросэй С.Лувсангомбо
З-44 Хакүгэцүро А.Сүхбат
З-58 Госэйзан Б.Мөнх-Од
Санданмэ зиндаа
Б-6 Казэноүми Ц.Билгүүн
З-25 Саданохикари Д.Наранцогт
Б-29 Ваканофүжи Т.Бөхчулуун
Жонидан зиндаа
З-7 Жошоюү А.Сосорхүү
З-35 Хокүто М.Хүсэлбаатар
