Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ТОКИО, 2028 оны аравдугаар сарын 30 /Japan Today/. Японы Такашима арлын орчимд (Нагасаки мужийн Мацүүра хот) Монголын цэргийн довтолгооны үеэр живсэн хөлөг онгоцны үлдэгдэлд судалгаа хийж буй эрдэмтэд маажан тоглоомны үүсэлтэй холбоотой тоглоомын хэрэгслүүд олжээ.
Энэ сарын 2-ноос хойш далайд 17 метрийн гүнд судалгаа хийж буй багийнхан тус бүсээс олдсон гурав дахь хөлөг онгоцны арын хэсгээс Хятадын эртний тоглоомын шоо болон хавтангуудыг олсон бөгөөд тэдгээрээс маажан тоглоом үүссэн гэж таамаглаж байгаа ажээ.
Уг хөлөг онгоцны хадгалагдан үлдсэн арын хэсэг нь 15 орчим метр урт бөгөөд энэ нь тус бүсээс өнөөг хүртэл олдсон монголчуудын довтолгооны үеийн хамгийн том хөлөг онгоц гэж тооцогдож байна.
Кокүгакуин их сургуулийн профессор Эйши Икэдагийн мэдээлснээр, ийм төрлийн тоглоомын хэрэгсэл тус газраас анх удаа олдож байгаа аж. Тэрбээр олдворуудын дийлэнх нь зэр зэвсэг бус, харин хөлөг онгоцон дээрх хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой эд зүйлс байгааг онцолжээ. Судалгааны багийнхны үзэж буйгаар, энэхүү олдвор нь 750 шахам жилийн өмнө Японыг чиглэн хөдөлсөн Монголын цэргийн флотын хөлөг онгоцон дээрх хүмүүсийн өдөр тутмын амьдралыг танин мэдэх ховор боломжийг олгож байна.