Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай суманд нас гүйцсэн эр үхрийн үнэ хамгийн өндөр буюу 4.0 сая төгрөг, бусад суманд 1.7 саяас 3.0 сая төгрөгийн хооронд байна. Дундаж үнэ 2.4 сая төгрөг байна.
Малын зах зээлийн дундаж үнэ 2026 оны 9 дугаар сард соёолон үрээний үнэ 1.6 сая төгрөг болж, 354.2 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 1015.4 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 458.7 мянган төгрөг болж, 199.8 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 279.3 мянган төгрөг болж, 114.9 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
Малын үнийн мэдээнд хүнсний болон ашиг шим, уналга, эдэлгээний зориулалтаар худалдан борлуулсан малын үнийг хамруулсныг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Шилмэл омгийн мах, сүүний чиглэлийн, хурдны морь зэрэг өндөр үнээр борлуулсан малын үнийг үнийн мэдээнд хамруулаагүй байна.