Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Манай орны ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд, Завханы зарим сумдын нутгаар өнөөдөр 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй талаар ЦУОШГ-аас мэдээлэв.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3+8 градус, бусад нутгаар -2+3 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.
Багануур орчмоор: үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, -2-4 градус хүйтэн байна.