Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Орхон аймагт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогдсон төлөөлөгчид болон төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй танилцуулах зорилготой “Иргэдийн оролцоо-Төлөөлөгчийн манлайлал-Төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөг эхэллээ.
Өдөрлөгөөр аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагууд хийсэн ажлаа тайлагнаж, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсон, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь хүргэж байна.
Өнөөдрийн өдөрлөгт аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Мөнх-Од, Г.Цолмон нар оролцож, тойрогтоо хийсэн ажил, цаашдын зорилтоо иргэдэд танилцуулан, тэдний санал хүсэлтийг хүлээн авчээ.
Энэхүү өдөрлөг нь иргэд сонгосон төлөөлөгчтэйгөө шууд уулзаж, орон нутгийн хөгжил, төрийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, тулгамдсан асуудлаа уламжлах, холбогдох байгууллагаас мэдээлэл авах боломж бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Нэгдсэн өдөрлөг энэ сарын 12-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.



