Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Эзэн Богд Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 159 дүгээр зарлиг гаргаж, Эзэн богд Чингис хааны эш хөргийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүндэтгэн залахыг хуулчлан тогтоосон юм.
Энэхүү зарлиг нь Монголын төр ёс, түүх, соёлын өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх, Эзэн Богд Чингис хааны үйл хэрэг, түүхэн гавьяаг хойч үедээ өвлүүлэн таниулах, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэж байна.
Эш хөргийг аймгийн Засаг даргын Тамгын газарт залснаар төрийн албан хаагчид, иргэд Монголын төрт ёсны түүх, өв соёлоо эрхэмлэн дээдлэхийн бэлгэдэл болж байна.