Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй хийх уулзалтынхаа эхэнд салбар бүрд олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гарган, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулсан юм.
Энэ удаагийн шагналаар газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, үйлчилгээ, соёл урлаг зэрэг салбарын төлөөлөл төрийн дээд цол, одон, медаль хүртлээ.
Тодруулбал,
Гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Сэлэнгэ буудай”
ХХК-ийн захирал М.Шинэчулуун, Гавьяат багш цолоор Сүхбаатар сумын 3 дугаар
цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаа нар шагнууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: “Талхун-Арал” ХХК-ийн инженер Ч.Наранцогт, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэгч эмч О.Ганзориг,
Алтан гадас одонгоор: “Мэргэн шувуу” ХХК-ийн захирал, оёдолчин Д.Эрдэнэчимэг, Трактор, комбайнч Д.Эрдэнэ, Хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан, ногоочин Т.Цэрэнпил, Сүхбаатар сумын 6 дугаар цэцэрлэгийн ахмад ажилтан, тогооч Г.Цэрэнханд, Баруунбүрэн сумын малчин Ц.Жаргалсайхан, “Тэнгэр баатар” хэвлэх үйлдвэрийн захирал Г.Алтанцэцэг, “Элгэмсэг хараа” ХХК-ийн “Инээмсэглэл” шүдний эмнэлгийн их эмч Ц.Ганцоож, “Бооцын тариа” ХХК-ийн механикжуулагч Д.Ганболд, Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын гоцлол хөгжимчин А.Түвшинтөгс, “Мандал фүүд гранд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Хаш-Эрдэнэ
Хөдөлмөрийн хүндэт медалиар: Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн математикийн багш Б.Бямба, “Жавхлант” эрүүл мэндийн төвийн эм найруулагч Ж.Өлзийбүрэн, Газар тариалангийн “Чулуут баялаг” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чинзориг нар тус тус шагнууллаа.