Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн тайлбарт аялал зохион байгуулж байна.
Энэ удаагийн аялалд Алтанбулаг сумын Бямбын Ринчений нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дунд бүлгийн суралцагчид оролцож, Сэлэнгэ нутгийн түүх, уламжлал, соёлын өвтэй музейн үзмэрээр дамжуулан танилцлаа.
Хүүхдүүд музейн танхимуудаар аялахдаа үзмэр, эд өлгийн зүйлийн зориулалт, онцлог, тухайн үеийн хүмүүсийн амьдрал ахуйтай холбоотой мэдээллийг тайлбарлагчдаас сонсож, сонирхсон зүйлээ асуужээ.
Музейн ажилтнууд хүүхдүүдэд түүхэн үзмэрийн үнэ цэн, өв соёлоо хадгалж хамгаалахын ач холбогдлыг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлажээ.
Тус музей цаашид хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн аялал, боловсролын хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж, музейг түүх, соёлоо танин мэдэх, суралцах орчин болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.