Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ” сэдэвт бүсийн зөвлөгөөн өнөөдөр Сэлэнгэ аймагт болж байна.
Зөвлөгөөнийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, “Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх түншлэл” үндэсний холбоо, “Сэлэнгэ таван хайрхан” дундын хоршоо, “Органик хөдөө аж ахуйн түншлэл-2” төслийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.
Зөвлөгөөнөөр органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэгчдийг зах зээлтэй холбох, бүтээгдэхүүний чанар, баталгаажуулалт, борлуулалтыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тус зөвлөгөөнд органик үйлдвэрлэгчид, хоршоо, худалдаа, үйлчилгээ, хүнс боловсруулах үйлдвэр, ресторан, сүлжээ дэлгүүр, агуулах, тээвэр, логистикийн байгууллагууд, банк, санхүүгийн байгууллага, мэргэжлийн холбоод, сургууль, цэцэрлэг болон орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна.