Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Сэлэнгийн районы Нийтийн номын сангийн төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн номын санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Өчигдөр болсон уулзалтаар номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уншигчдад чиглэсэн үйлчилгээг шинэ хэлбэрээр хөгжүүлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
Мөн номын санч, мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, номын сангийн сан хөмрөг, үйлчилгээг шинэчлэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын унших идэвхийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцсон байна. Ингэснээр номын сангуудын хамтын ажиллагааг тогтмолжуулж, мэргэжилтнүүдийн туршлага солилцоо болон хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь хил залгаа бүс нутгийн соёл, боловсролын байгууллагуудын харилцааг өргөжүүлэх, номын сангийн үйлчилгээг уншигчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.