Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр Соёлын бүтээлч сарын хүрээнд ардын урлагийн “Урьхан хонгор салхи” тоглолтоо үзэгчдэд хүргэж эхэллээ.
Дарьганга, Үзэмчин угсаатны онцлогийг илтгэсэн ардын дуу, хуур, бүжиг, хөгжмөөс бүрдсэн тус тоглолтыг уламжлалт ахуй соёлыг шингээсэн орчинд толилуулж байна. Тоглолтын үеэр үзэгчдэд аагтай цай, халуун аарц, амтлаг зуушаар үйлчилж, уламжлалт идээ ундааны соёлыг урлагийн тоглолттой хослуулжээ. Мөн ямар нэгэн техник хэрэгсэл, чанга яригч, микрофон ашиглахгүйгээр уран бүтээлээ толилуулж буйгаараа онцлог юм.
Тус тоглолтыг урьдчилан захиалга авч, театрын байранд төдийгүй захиалагчийн хүссэн газарт очиж тоглох боломжтой юм байна.
“Жаахан шарга” театрын барилга их засвартай байгаа тул уран бүтээлчид одоогоор нийтийн эзэмшлийн байранд түр байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.