Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Наран мандах сүүн далай” дундын хоршоо үйлдвэрлэлээ өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, малчид, хоршоодын үйл ажиллагааг өргөжүүлэх, хүн амыг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтвортой хангах зорилтын хүрээнд тус хоршоонд орон нутгийн төсвийн эх үүсвэрээс 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.
Уг санхүүжилтээр орон нутгийн түүхий сүүний хангамжийг нэмэгдүүлж, сүү боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлтийг тогтворжуулах, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах боломж бүрдэх юм.