Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. АНЭ-ийн эмч мэргэжилтнүүд орон нутагтаа хортой болон хоргүй хавдрын мэс заслыг хийдэг боллоо.
Энэ онд орон нутгийн төсвийн 152 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар АНЭ-т хавдрын мэс заслын багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, шаардлагатай төсвийг шийдвэрлэснээр анх удаа хавдрын мэс заслыг хийдэг болж буй нь энэ юм.

Энэ хугацаанд элэгний хорт хавдар хоёр, ходоод бүтэн болон хэсэгчилэн тайрах хавдарын зургаа, бүдүүн гэдэсний хоёр гээд гурван төрлийн нийт 10 хавдрын мэс заслыг амжилттай хийсэн байна.
Үүнтэй холбоотойгоор урьдчилж эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж, чадавхжуулах ажлыг үе шаттай зохион байгуулсан байна. Одоо ч нарийн мэргэжлээр суралцаж байгаа эмч, мэргэжилтнүүд бий. Сүхбаатар аймгийн тухайд хоол боловсруулах замын болон элэгний хавдрын өвчлөл улсын дунджаас дээгүүр байдаг. Хүн амын нас баралтын зонхилох шалтгааны нэг нь мөн хорт хавдаг. Энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг ч иргэдийн хувьд хугацаа алдах тохиолдол элбэг. Тиймээс оношлогдсон хавдрыг орон нутагтаа эмчилж, мэс заслаа хийдэг болсон нь олон давуу талтай гэж АНЭ-ийн дарга Г.Ариунаа хэллээ.