Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Цайрт минерал” ХХК 2026-2027 оны хичээлийн жилд 48 оюутанд сургалтын тэтгэлэг олгохоор болж, өнөөдөр тэтгэлэгт хамрагдах оюутнуудтай гэрээ байгууллаа.
Тус компани оюутан залуусын боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжиж, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрөө 2007 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Түүнээс хойш давхардсан тоогоор 800 гаруй оюутанд тэтгэлэг олгож, хүссэн мэргэжлээрээ суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна.
Компанийн гүйцэтгэх захирал С.Батхүү “Боловсрол бол ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт. Тиймээс залуу үеийнхээ хөгжилд оруулах хувь нэмрээ цаашид ч үргэлжлүүлж, мэдлэг чадвартай, хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлнэ” хэмээн онцоллоо.
