Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн газраас зорчигчийн бүртгүүлсэн ачаа тээшийг шалгах зохицуулалтыг энэ сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж байна.
Шинэ зохицуулалтаар нисэх буудлын аюулгүй байдлын ажилтнууд “Тухайн тээшинд хориотой эд зүйл байна” хэмээн сэжиглэсэн тохиолдолд зорчигчийг байлцуулахгүйгээр ачааг нээх эрхтэй болсон байна. Шалгалтын үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, “Тээш шалгасан тухай мэдэгдэл”-ийг ачаанд байршуулах аж.
Хэрэв шалгалтаар хориотой, сэжигтэй болон аюултай эд зүйл илэрвэл эрх бүхий ажилтнууд хураан авч, эзэнд нь буцаан өгөхгүй юм байна. Иймд тус улс руу зорчиж буй тохиолдолд нисэх буудлын аюулгүй байдлын шаардлагыг хангах, мөнгө, үнэт эдлэл болон хувийн чухал эд зүйлсийг ачаанд хийхээс зайлсхийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TSA Lock төрлийн түгжээ ашиглах, ачаа тээшээ сайтар шалган, аяллын аюулгүй байдлаа хангахыг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа ЭСЯ-наас анхааруулж байна.
Шаардлагатай тохиолдолд bangkok@mfa.gov.mn цахим хаяг болон +66-(0)-2168-8599, +66 818020930, +66 818022942, +66 828500027 дугаарт тус тус холбогдохыг зөвлөлөө.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
ТӨВ
ТӨВ: Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 жилийн ой тохиож байна
Эдийн засаг
“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: Хятадын иргэн 11 юаниар орон сууц худалдан авчээ