Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол орны ихэнх нутгаар ойрын өдрүүдэд хүйтэрч, зарим нутагт цас орж зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар маргааш 0.2-9.0 мм цас, 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Хөвсгөлийн өмнөд сумдын нутгаар, 13-ны өдөр Баян-Өлгий, Ховдын зүүн, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар, 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.1-9.0 мм цас, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж шуурна.

Цас их хэмжээгээр орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд авто машины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх, малаа ойр бэлчээж, хашаа, хороо, нөмөр нөөлөг газар бэлтгэхийг зөвлөжээ. Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул авто машины хурдаа тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осолд өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, ахмад настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа.